22 Есүс айлдсан нь—Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.
23 Иймээс тэнгэрийн хаанчлалыг боолуудтайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаантай зүйрлэж болно.
24 Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгийг нь түүн уруу аваачив.
25 Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ.
26 Боол нь сөхрөн унаж, сунан мөргөөд түүнээс “Намайг тэвчин хүлцэнэ үү. Би танд бүгдийг буцааж төлнө” гэж гуйхад
27 тэрхүү боолын эзэн нь түүнийг ихэд өрөвдөөд суллаж, өрийг нь хэлтрүүлжээ.
28 Харин өнөөх боол гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан өөрийнхөө анд нөхөр болох нэгэн боолыг олж хараад, барин авч хоолойг нь шахаж, “Өрөө төл” гэв.