Матай 18:3-9 АБ2004

3 Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.

4 Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.

5 Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч Намайг хүлээн авсан хэрэг.

6 Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр.

7 Бүдрүүлэх сааднуудынхаа улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэх саад ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ!

8 Хэрэв гар чинь, эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл, тас цавчин хая. Хоёр гартайгаа, эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй, эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр.

9 Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж хая. Хоёр нүдтэйгээр галт тамд хаягдсанаас нэг нүдтэй аминд орох нь чамд дээр.