Матай 18:8-14 АБ2004

8 Хэрэв гар чинь, эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл, тас цавчин хая. Хоёр гартайгаа, эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй, эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр.

9 Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж хая. Хоёр нүдтэйгээр галт тамд хаягдсанаас нэг нүдтэй аминд орох нь чамд дээр.

10 Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг юм.

11 [Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм]

12 Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв хэн нэгэн хүн зуун хоньтой байтал, тэднээс нэг нь төөрвөл, тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод төөрсөн нэгийг хайхаар явахгүй гэж үү?

13 Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол, төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно.

14 Тиймд эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм.