1 Есүс эдгээр үгээ айлдсаныхаа дараа, Галилаас явж, Иорданы тэртээх Иудейн нутагт ирэв.
2 Үй олон хүмүүс Түүнийг дагахад тэнд Тэр тэднийг эдгээжээ.
3 Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж,—Ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салах нь хуулийн дагуу мөн үү? гэж асуухад
4 Тэр хариуд нь—Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд—
5 Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог.
6 Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав.
7 Гэтэл тэд Түүнд—Тэгвэл Мосе яагаад эхнэртээ салалтыг гэрчилсэн бичиг өгөөд, түүнийг явуулахыг тушаасан юм бэ? гэхэд,