1 Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд,—
2 Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.
3 Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ.
4 Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв.
5 Тэд түүнд—Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр
6 “Иуда нутгийн Бетлехем ээ!Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш.Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна”гэсэн гэж хариулав.
7 Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ.