Матай 2:12-18 АБ2004

12 Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо.

13 Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж—Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.

14 Иосеф босоод шөнөөр Хүүг эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө.

15 Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.

16 Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв.

17 Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан хэлсэн нь тэр цагт биелэгдсэн агаад ингэхдээ

18 «Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.Рахел тайтгарлыг авахаас татгалзан,Хүүхдүүдийнхээ төлөө уйлна.Учир нь тэд нар нь байсангүй»гэсэн байв.