Матай 20:19-25 АБ2004

19 харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.

20 Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдийнхээ хамт Түүн дээр ирээд өмнө нь мөргөж, Түүнд хүсэлт тавив.

21 Есүс түүнд—Та юу хүсээ вэ? гэхэд тэр—Та Өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг нь Өөрийнхөө баруун талд, нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэв.

22 Харин Есүс—Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аяганаас та нар ууж чадах уу? гэсэнд тэд—Чадна гэцгээв.

23 Тэр тэдэнд—Та нар Миний аяганаас ууна. Харин Миний баруун, зүүн талд суухыг чинь Би шийдэхгүй. Харин энэ бол Миний Эцэгийн бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж хэлжээ.

24 Үүнийг сонсоод арав нь ах дүү хоёрт зэвүүцэв.

25 Харин Есүс тэднийг Өөртөө дуудаад,—Харь үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэднэ.