29 Тэднийг Иерихогоос гарч явахад асар олон хүмүүс Түүнийг дагаж байлаа.
30 Үзэгтүн. Замын хажууд суугаа хоёр сохор Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод,—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав.
31 Олон түмэн тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхирав.
32 Есүс зогсож тэднийг дуудаад,—Өөрсдийнхөө төлөө Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэхэд,
33 тэд—Эзэн, нүд маань нээгдэхийг бид хүсэж байна гэв.
34 Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь гар хүрэхэд тэр даруй тэд хараа орж Түүнийг дагалаа.