9 Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денараа хүртэв.
10 Эхэнд ирсэн хүмүүс өөрсдийгөө илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денар авчээ.
11 Тэд хөлсөө аваад газрын эзэнд дургүйцэн, гомдоллож,
12 “Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг үүрч, өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ.
13 Гэвч эзэн тэдний нэгэнд “Анд минь, би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи нэг денараар ажиллана гэж надтай тохирсон биш үү?
14 Өөрийнхөө хөлсийг аваад, замаараа явж үз. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна.
15 Би өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу?” гэжээ.