1 Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь—
2 Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найрыг хийсэн хаантай зүйрлэж болно.
3 Хаан хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээсэн боловч, тэд ирэхийг хүссэнгүй.
4 Тэр дахин “Уригдсан хүмүүст «Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир» гэж хэл” гээд өөр боолуудаа илгээв.
5 Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь ажил уруугаа явав.
6 Бусад нь хааны боолуудыг барин авч, доромжлон гутаагаад алжээ.
7 Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.