15 Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагаахаа хамтдаа зөвлөлдөв.
16 Тэд өөрсдийн шавь нарыг херодынхонтой хамт Түүн уруу илгээж, ингэж асуулгалаа.—Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг тань, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг тань мэднэ.
17 Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар өгөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэхэд
18 Есүс тэдний хорон санааг мэдээд,—Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ?
19 Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд,
20 Тэр—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув.
21 Тэд Түүнд—Цезарийнх гэхэд Есүс—Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ.