17 Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар өгөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэхэд
18 Есүс тэдний хорон санааг мэдээд,—Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ?
19 Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд,
20 Тэр—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув.
21 Тэд Түүнд—Цезарийнх гэхэд Есүс—Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ.
22 Үүнийг сонсоод тэд мэл гайхаж Түүнийг орхин одлоо.
23 Тэр өдөр (амилалт гэж байхгүй хэмээдэг) садукайчууд Түүн дээр ирж, Түүнээс асуусан нь—