27 Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв.
28 Иймээс амилалт дээр мөнөөх эмэгтэй тэр долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд,
29 Есүс хариуд нь тэдэнд—Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.
30 Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм.
31 Харин үхэгсдийн амилалтын тухайд Бурханаас та нарт
32 “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээн айлдсаныг та нар уншаагүй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв.
33 Үүнийг сонсоод олон түмэн Түүний сургаалд гайхаж байлаа.