37 Тэр түүнд—“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”.
38 Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.
39 Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм.
40 Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ.
41 Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс—
42 Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд—Давидынх гэцгээв.
43 Тэр тэдэнд—Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг “Эзэн” гэж дуудаад,