1 Тэгээд Есүс цугласан олон түмэнд болоод шавь нартаа айлдсан нь—
2 Хуулийн багш нар, фарисайчууд Мосегийн суудалд суужээ.
3 Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй.
4 Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй.