Матай 23:18-24 АБ2004

18 “Хэн тахилын ширээгээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг.

19 Сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Өргөл үү, эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу?

20 Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм.

21 Сүмээр тангараглагч нь сүмээр болон түүн дотор оршдог Түүгээр тангараглаж байгаа юм.

22 Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй.

23 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан.

24 Шумуулыг шүүгээд тэмээг залгичихдаг сохор газарчид аа!