1 Есүс энэ бүх үгсээ хэлж дуусаад шавь нартаа—
2 Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ.
3 Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад,
4 Есүсийг зальжин аргаар барьж, алахаар хуйвалдацгаав.