1 Өглөө эрт ахлагч тахилч нар болон олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөөд,
2 Түүнийг хүлж, авч яваад захирагч Пилатад тушаав.
3 Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч,—
4 Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд—Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв.
5 Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ.