1 Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв.
2 Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ.
3 Түүний дүр аянга лугаа адил хувцас нь цас шиг цагаан байв.
4 Харуулууд түүнээс айн чичирч, үхсэн мэт болжээ.
5 Тэгтэл тэнгэр элч эмэгтэйчүүдэд—Бүү ай. Загалмайд цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь би мэдэж байна.
6 Тэр энд байхгүй. Учир нь хэлж байснаараа Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн.
7 Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Тэр та нараас түрүүнд Галилд хүрэх тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Харагтун. Би та нарт хэллээ гэв.