15 Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ түүх иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл өргөн тархсан байна.
16 Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав.
17 Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа.
18 Есүс ойртон ирээд, тэдэнд—Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.
19 Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,
20 Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.