1 Тэр өдрүүдэд баптисм хүртээгч Иохан ирж, Иудейн цөлд сургаал айлдаж,—
2 Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа.
3 Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа«Цөлд хашхирагч нэгний дуу,“Эзэний замыг бэлтгэцгээ,Түүний замыг шулуун болгоцгоо” гэнэ»гэжээ.
4 Иохан тэмээний ноосон дээл өмсөж, суран бүс бүсэлсэн байв. Хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байсан аж.
5 Тэгэхэд иерусалимынхан, бүх Иудей мөн Иордан хавийн бүх газар нутгийнхан түүн уруу ирж байлаа.
6 Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
7 Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?