1 Есүс олон түмнийг хараад, уул өөд гарав. Түүнийг суусны дараа шавь нар нь Түүн дээр ирлээ.
2 Тэр ам нээн, тэдэнд сургаж эхлэв.—
3 Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.
4 Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно.
5 Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно.
6 Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно.
7 Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно.