Матай 9:10-16 АБ2004

10 Есүсийг айлд ширээнд тухлан байтал олон татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд, Есүс болон Түүний шавь нартай хамт идэж байв.

11 Үүнийг харсан фарисайчууд Түүний шавь нарт—Яагаад танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ? гэжээ.

12 Харин Есүс үүнийг сонсоод—Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй.

13 Харин явж, “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.

14 Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж,—Яагаад фарисайчууд болоод бид мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэж асуухад,

15 Есүс тэдэнд хэлсэн нь—Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болохгүй биз дээ? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина.

16 Ер нь хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавихгүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна.