21 ингэхдээ тэр эмэгтэй—Хэрэв Түүний дээлд нь л хүрвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ.
22 Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад—Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ.
23 Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон дуу шуу болсон олныг харж,—
24 Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ.
25 Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов.
26 Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.
27 Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн—Давидын Хүү минь ээ. Биднийг энэрээч гэж хашхиран, Түүнийг дагажээ.