3 Хуулийн багш нарын зарим нь—Энэ хүн Бурханыг доромжилж байна хэмээн боджээ.
4 Есүс тэдний бодлыг мэдээд,—Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ?
5 “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ?
6 Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтэй хүнд—Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь гэсэнд,
7 мөнөөх хүн босож гэрийн зүг явлаа.
8 Харин олон түмэн үүнийг хараад, айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.
9 Есүс тэндээс гарч өнгөрөхдөө татварын газар Матай гэгч хүний сууж байхыг харав. Тэр түүнд—Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа.