30 тэд хараа оржээ. Есүс тэдэнд—Хэн ч үүнийг мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав.
31 Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа.
32 Тэднийг гарч явмагц, чөтгөрт эзэмдүүлсэн хэлгүй хүнийг Түүн дээр авчрав.
33 Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж,—Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.
34 Харин фарисайчууд—Тэр чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж ярьж байлаа.
35 Есүс синагогуудад сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээн, бүх хот тосгоноор явж байлаа.
36 Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа.