1 Христ Есүсийн боол Паул би элч болохоор дуудагдаж, Бурханы сайн мэдээний төлөө тусгаарлагдсан.
2 Энэ сайн мэдээ бол Бурхан эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Судруудад урьдаас амласан тэр Хүүгийн тухай сайн мэдээ юм.
3 Тэр Хүү нь махан биеэр Давидын удмаас төрсөн бөгөөд
4 ариун байдлын Сүнсээр үхэгсдээс амилснаар сүр хүчээр Бурханы Хүү гэж тодорхойлогдсон бидний Эзэн Есүс Христ мөн.
5 Бид Түүний нэрийн төлөө бүх харь үндэстний дунд итгэлийн дуулгавартай байдлыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл болон элчийн үүргийг хүлээн авсан билээ.
6 Та нар ч бас тэдний дундаас Есүс Христийнх болохоор дуудагдсан хүмүүс юм.
7 Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай.