Ром 1:3-9 АБ2004

3 Тэр Хүү нь махан биеэр Давидын удмаас төрсөн бөгөөд

4 ариун байдлын Сүнсээр үхэгсдээс амилснаар сүр хүчээр Бурханы Хүү гэж тодорхойлогдсон бидний Эзэн Есүс Христ мөн.

5 Бид Түүний нэрийн төлөө бүх харь үндэстний дунд итгэлийн дуулгавартай байдлыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл болон элчийн үүргийг хүлээн авсан билээ.

6 Та нар ч бас тэдний дундаас Есүс Христийнх болохоор дуудагдсан хүмүүс юм.

7 Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай.

8 Юуны өмнө, та бүгдийн төлөө би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл бүх ертөнц даяар тунхаглагдаж байна.

9 Түүний Хүүгийн сайн мэдээний дотор миний сүнсээрээ үйлчилдэг Бурхан та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрчилнэ.