1 Ах дүү нар аа, миний зүрх сэтгэлийн хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ.
2 Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш хэмээн би тэднийг гэрчилдэг.
3 Учир нь Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.
4 Учир нь итгэдэг хүн бүрд зөвт байдлын төлөө Христ бол хуулийн төгсгөл мөн.
5 Учир нь хуулиас ирдэг зөвт байдлыг хэрэгжүүлдэг хүн тэрхүү зөвт байдлаар амьдарна гэж Мосе бичжээ.
6 Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. «Зүрхэн дотроо “Хэн тэнгэрт гарах вэ?” гэж бүү хэл» (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм)
7 Эсвэл «“Хэн ёроолгүй гүнд буух вэ?” гэж бүү хэл». (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм)