15 Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг.
16 Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн.
17 Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.
18 Гэвч би хэлье. Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон.«Тэдний дуу хоолой бүх газарт,Тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн»гэсэн байдаг.
19 Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе«Би үндэстэн биш хүмүүсээр та нарыг атаархуулж,ухаангүй үндэстнээр уурлуулна»гэсэн.
20 Исаиа зоригтойгоор«Намайг хайгаагүй хүмүүс Намайг олсон.Намайг сураглаагүй хүмүүст Би илэрхий болсон»хэмээн хэлсэн юм.
21 Харин Израилийн талаар Тэр «Бүхэл өдөржин Би дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд гараа сунгасан» гэжээ.