Ром 11:17-23 АБ2004

17 Харин хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол,

18 өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв та сайрхах аваас та үндсийг тэтгэж байгаа юм биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун.

19 Тэгээд та «Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ» гэж хэлэх болно.

20 Тийм ээ, тэд итгэлгүйгээс болж тастагдсан. Харин та итгэлээрээ зогсож байна. Бүү ихэмсэг бай, харин эмээгтүн.

21 Хэрэв Бурхан байгалийн мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй.

22 Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуу байдлыг харагтун. Унасан хүмүүсийн дээр хатуу байдал нь, харин таны дээр Бурханы энэрэл нь, хэрэв та Түүний энэрэл дотор цаашид байх аваас, байна. Эс бөгөөс та ч гэсэн тастагдах болно.

23 Мөн хэрэв тэд итгэлгүй байдалдаа цаашид байхгүй бол бас л залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай.