1 Кенхрей дахь чуулганы үйлчлэгч болох бидний эгч Фойбег би та нарт сайшааж байна.
2 Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дотор хүлээн авч, та нарын хэрэг байж болох аливаа юманд нь түүнд туслаарай. Учир нь тэр өөрөө олон хүнд, мөн надад ч тусалж байсан.
3 Христ Есүс дотор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй.
4 Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш, мөн харь үндэстнүүдийн бүх чуулган талархдаг билээ.
5 Тэдний гэрийн чуулганд болон мөн Христэд эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй.
6 Та нарын төлөө шаргуу ажилласан Мариад мэнд хүргээрэй.
7 Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуни нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христийн дотор байсан юм.