Ром 16:15-21 АБ2004

15 Филолог болон Иулиа, Нере болон түүний эмэгтэй дүү, мөн Олумп болон тэдэнтэй хамт байгч бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй.

16 Бие биедээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна.

17 Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун.

18 Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.

19 Та нарын дуулгавартай байдал бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин бузар мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна.

20 Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй бяцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

21 Надтай хамтран зүтгэгч Тимот, мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.