Ром 16:18-24 АБ2004

18 Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.

19 Та нарын дуулгавартай байдал бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин бузар мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна.

20 Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй бяцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

21 Надтай хамтран зүтгэгч Тимот, мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.

22 Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе.

23 Намайг болон бүх чуулганы зочлогч гэрийн эзэн Гай та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.

24 [Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.]