1 Иймээс иудей хүний давуу тал, эсвэл хөвч хөндөлтийн ашиг нь юу вэ?
2 Аль ч талаараа үлэмж их юм. Бүхнээс өмнө, Бурханы үгс тэдэнд даатгагдсан билээ.
3 Зарим нь итгээгүй бол яах вэ? Тэдний итгэлгүй байдал Бурханы итгэмжит байдлыг хүчингүй болгоно гэж үү?
4 Бүү ийм байх болтугай! Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн байг. Энэ тухай«Та айлдахдаа зөвтгөгдөжТа шүүгдэхдээ ялна»гэж бичигджээ.