1 Тиймд махан биеэрээ бидний өвөг болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ?
2 Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш.
3 Сударт юу гэж байна вэ? «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвд тооцуулсан байна» гэдэг.
4 Ажил хийдэг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог.