Левит 10:13-19 АБ2004

13 Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт иднэ. Учир нь надад ингэж тушаасан юм.

14 Гэхдээ чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь даллах өргөлийн өвчүү, хандивын гуяыг цэвэр газарт идэж болно. Учир нь тэдгээр нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс, чиний болон хөвгүүдийн чинь хувь болон өгөгдсөн юм.

15 Тэд өргөн өргөгдсөн гуя, даллан өргөгдсөн өвчүүг галаар өргөх өөхний хэсгүүдийн өргөлүүдтэй хамт авчирч, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон өргөнө. Ийнхүү энэ нь ЭЗЭНий тушаасан ёсоор чамд болон чамтай хамт байдаг хөвгүүдийн чинь улиран үргэлжлэх хувь болох юм гэлээ.

16 Харин Мосе нүглийн төлөөх тахилын ямааг сайтар эрэн хайв. Харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс тэр Аароны амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар, Итамар нарт уурлан—

17 Та нар юунд нүглийн төлөөх тахилыг өнөөх ариун газарт идсэнгүй вэ? Учир нь энэ бол хамгийн ариун агаад Тэр түүнийг та нарт цуглааны гэмийг үүрүүлэхээр, тэдний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр өгсөн болой.

18 Харагтун, түүний цус нь дотогш, ариун газрын дотор хараахан аваачигдаагүй байсан учраас миний тушаасан ёсоор та нар түүнийг ариун газарт заавал идэх ёстой байсан гэлээ.

19 Гэвч Аарон Мосед—Харагтун. Тэд яг энэ өдөр ЭЗЭНий өмнө нүглийн төлөөх тахилаа болон шатаалт тахилаа авчирсан юм. Иймэрхүү зүйл надад ч тохиолддог. Хэрэв би өнөөдөр нүглийн төлөөх тахилыг идсэн бол энэ нь ЭЗЭНий мэлмийд таатай байх байсан гэж үү? гэлээ.