Левит 10:2-8 АБ2004

2 ЭЗЭНий оршихуйгаас гал гарч ирэн, тэднийг устгалаа. Тэд ЭЗЭНий өмнө нас барав.

3 Тэгтэл Мосе Ааронд—Энэ нь ЭЗЭНий“Надад ойртон ирэгсдээр Би ариун хэмээн үзэгдэж,бүх ард олны өмнө Би хүндлэгдэн дээдлэгдэх болно”хэмээн айлдсан зүйл мөн гэв. Тэгэхэд Аарон дуугүй байв.

4 Мосе нь бас Аароны авга ах Уззиелийн хөвгүүд болох Мишаел, Елзафан нарыг дуудаж, тэдэнд—Урагш гарч ирэн, өөрсдийн хамаатнуудыг ариун газрын өмнөөс хуарангийн гадна аваач гэлээ.

5 Тиймээс тэд урагш гарч ирэн тэднийг дээлтэй нь Мосегийн хэлснээр хуарангийн гадна аваачив.

6 Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт—Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.

7 Та нар хурлын майхны үүднээс ч гадагш гарч болохгүй. Эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос нь та нар дээр байгаа гэлээ. Тиймээс тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.

8 Тэгтэл ЭЗЭН Ааронд айлдан—