Левит 10:8-14 АБ2004

8 Тэгтэл ЭЗЭН Ааронд айлдан—

9 Чи болон чамтай хамт байдаг хөвгүүд чинь ч үхэхгүйн тулд хурлын майханд ирэхдээ дарсыг ч, архийг ч бүү уугтун. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх зарлиг бөгөөд

10 ариуныг жирийнээс, бузрыг цэврээс ялгуулахын тулд,

11 бас Израилийн хөвгүүдэд Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигуудыг тэдэнд сургахын тулд юм гэлээ.

12 Тэгээд Мосе нь Аарон болон түүний амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар Итамар нартай ярин—ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг исгэгдээгүйгээр нь тахилын ширээний хажууд идтүгэй. Учир нь энэ бол хамгийн ариун юм.

13 Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт иднэ. Учир нь надад ингэж тушаасан юм.

14 Гэхдээ чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь даллах өргөлийн өвчүү, хандивын гуяыг цэвэр газарт идэж болно. Учир нь тэдгээр нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс, чиний болон хөвгүүдийн чинь хувь болон өгөгдсөн юм.