1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
2 Израилийн хөвгүүдтэй ярин хэлэгтүн. “Эмэгтэй хүн жирэмслэн, хүү төрүүлэх аваас тэр нь өөрийн сарын тэмдгийн өдрүүдэд бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан болно.
3 Найм дахь өдөрт хөвгүүний хөвчний махыг хөндөх ёстой.
4 Тэгээд тэр эмэгтэй гучин гурван өдөр цуснаас цэвэршинэ. Цэвэрших хоногуудыг дуустал ариусгагдсан аливаа зүйлд хүрэлгүй, ариун газарт ч орохгүй байх ёстой.
5 Гэвч хэрэв тэрээр охин төрүүлэх аваас өөрийн сарын тэмдгийнхтэй адил хоёр долоо хоног бузартсан болно. Тэр жаран зургаан хоног цуснаас цэвэршинэ.
6 Хүү, эсвэл охины төлөө цэвэрших хоногуудыг дуусмагц тэр хурлын майхны үүдэнд шатаалт тахилд зориулан нэг хургыг, нүглийн төлөөх тахилд зориулан залуу тагтааг, эсвэл хүүрзгэнийг тахилчид авчрах юм.