Левит 12:1-7 АБ2004

1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

2 Израилийн хөвгүүдтэй ярин хэлэгтүн. “Эмэгтэй хүн жирэмслэн, хүү төрүүлэх аваас тэр нь өөрийн сарын тэмдгийн өдрүүдэд бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан болно.

3 Найм дахь өдөрт хөвгүүний хөвчний махыг хөндөх ёстой.

4 Тэгээд тэр эмэгтэй гучин гурван өдөр цуснаас цэвэршинэ. Цэвэрших хоногуудыг дуустал ариусгагдсан аливаа зүйлд хүрэлгүй, ариун газарт ч орохгүй байх ёстой.

5 Гэвч хэрэв тэрээр охин төрүүлэх аваас өөрийн сарын тэмдгийнхтэй адил хоёр долоо хоног бузартсан болно. Тэр жаран зургаан хоног цуснаас цэвэршинэ.

6 Хүү, эсвэл охины төлөө цэвэрших хоногуудыг дуусмагц тэр хурлын майхны үүдэнд шатаалт тахилд зориулан нэг хургыг, нүглийн төлөөх тахилд зориулан залуу тагтааг, эсвэл хүүрзгэнийг тахилчид авчрах юм.

7 Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНий өмнө өргөн, уг эмэгтэйн төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэр эмэгтэй цус алдалтаасаа цэвэршигдэх болой. Энэ нь хүү, эсвэл охин төрүүлэх эмэгтэйд зориулсан хууль болой.