Левит 13:17-23 АБ2004

17 Тахилч түүнийг сайтар үзэхэд өвчтэй газар цайрсан байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр нь цэвэр байна.

18 Биеийн арьсан дээр хатиг гараад эдгэсэнд,

19 хатигны ором дээр цагаан хавдар, эсвэл цайвар ягаан, тод өнгөтэй толбо байх тохиолдолд үүнийг тахилчид үзүүлнэ.

20 Тахилч түүнийг сайтар үзээд энэ нь арьсны доод талд харагдан, дээрх үс нь цайсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ бол хатигны ормонд гарсан арьсны халдварт өвчин юм.

21 Харин хэрэв тахилч түүнийг үзээд, түүн дээр ямар ч цагаан үс байхгүй бөгөөд тэр нь арьсны доор биш, хатсан байвал тахилч түүнийг долоо хоногоор хөл хорино.

22 Харин энэ нь арьсан дээгүүр цааш тархсан байвал тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь халдвартай болой.

23 Хэрэв тод толбо байрандаа үлдэн, тархаагүй байвал энэ нь зөвхөн хатигны сорви бөгөөд тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.