Левит 13:47-53 АБ2004

47 Хувцсан дээр халдварт шинжтэй толбо гарах тохиолдолд, энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай,

48 ноосон, эсвэл маалинган нэхмэл ч бай, сүлжмэл ч бай, савхи ч бай, савхиар хийгдсэн аливаа эд ч бай ялгаагүй,

49 хэрэв хувцсан дээр, эсвэл арьсан дээрх, эсвэл нэхмэл юм уу, сүлжмэл эдийн дээрх, эсвэл аливаа савхин эдэн дээрх уг толбо нь ногоовтор буюу улбар байх аваас энэ нь халдварт хөгцийн толбо учир тахилчид үзүүлэх ёстой.

50 Тахилч толбыг үзээд уг эдийг долоо хоногоор тусгаарлана.

51 Тэгээд тэр долоо дахь өдөр нь уг толбыг үзээд хэрэв тэр нь нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээгүүр, эсвэл ямар ч зорилгоор ашиглаж болох савхин дээгүүр тархсан байх аваас энэ толбо нь хортой халдвар мөн учир бузар болой.

52 Тиймээс тэр тийм толботой болсон ноосон, эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл хувцсыг, эсвэл ийм аливаа савхин зүйлийг шатаана. Учир нь энэ бол хортой халдвар болой. Тэр нь галд шатаагдах ёстой.

53 Гэвч тахилчийг харахад уг толбо нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээр ч, эсвэл аливаа савхин зүйл дээр ч тархаагүй байх аваас