1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
2 Арьсны халдварт өвчтөний цэвэршигдэх өдрийнх нь хууль энэ болой. Түүнийг тахилч уруу авчирч,
3 тахилч хуарангаас гадагш гарч явна. Ингээд тахилч үзэж, хэрэв арьсны халдварт өвчтөний өвчин нь эдгэсэн байх аваас,
4 хоёр амьд, цэвэр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг цэвэршүүлэгдэгчийн төлөө авч явахыг тахилч тушаана.
5 Тахилч бас нэг шувууг нь урсгал усан дээр, шавар саванд нядлахыг тушаана.