Левит 14:16-22 АБ2004

16 баруун гарынхаа хурууг зүүн алган дахь тосонд дүрж, хэсэг тосыг хуруугаараа ЭЗЭНий өмнө долоон удаа цацна.

17 Тахилч алган дахь үлдсэн тосноосоо хэсгийг нь цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ.

18 Тахилч алган дахь үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн толгой дээр асгана. Тийнхүү тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх ёстой.

19 Тахилч дараа нь нүглийн төлөөх тахилыг өргөж, бузраасаа цэвэршүүлэгдэж байгаа нэгний төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэгээд үүний дараа тахилч шатаалт тахилыг нядална.

20 Тэр шатаалт тахил, идээн өргөлийг тахилын ширээн дээр дээш өргөнө. Ингэж тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр хүн цэвэр болно.

21 Гэвч хэрэв тэр хүн нь ядуу бөгөөд тэгж өргөх чадалгүй байх аваас, тэрээр өөрийнхөө төлөө эвлэрүүллийг хийхэд зориулан даллах өргөлөөр өргөх гэмийн төлөөх тахилд нэг эр хургыг, идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой.

22 Мөн өөрийн боломжийн хирээр хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авах ёстой бөгөөд нэг нь нүглийн төлөөх тахил, нөгөө нь шатаалт тахил болох юм.