2 Израилийн хөвгүүдийн бүх цуглаантай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой.
3 Та нар хүн нэг бүр өөрийн эх, эцгийг хүндэтгэн, Миний Амралтын өдрийг сахигтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
4 Шүтээнүүд уруу бүү ханд. Өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хийгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
5 ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн.
6 Энэ нь өргөгдсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэгдэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэн нь галд шатаагдах ёстой.
7 Тиймээс хэрэв энэ нь гурав дахь хоногт идэгдэх аваас тэр нь бузар болоод, хүлээн авагдахгүй.
8 Түүнийг идсэн хүн бүр нь өөрийн гэм бурууг үүрнэ. Учир нь тэр ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан болой. Тэр хүн өөрийн ард олноос таслагдах болно.