29 Өөрийн охиныг янхан болгож түүнийг бүү гутаа. Тэгснээр нутаг орон садар самуунд унахгүй, муу муухайгаар дүүрэхгүй.
30 Та нар Миний Амралтын өдрийг сахин, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.
31 Бөө болон сүнс дуудагчид уруу бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
32 Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн, өөрийн Бурханыг хүндэл. Би бол ЭЗЭН.
33 Нутагт чинь харийн хүн та нартай хамт амьдрах аваас та нар түүнд муугаар хандах ёсгүй.
34 Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байх ёстой. Чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египетийн нутагт харийнхан байсан билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
35 Жин, багтаамж, хэмжээг шударга бусаар бүү шүү.