Левит 2:1-5 АБ2004

1 Хэн нэгэн хүн ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх тохиолдолд түүний өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэрээр түүн дээр тос асган, дээр нь гүглийг тавих ёстой.

2 Тэгээд тэр түүнийгээ тахилч нар болох Аароны хөвгүүдэд авчрахдаа сайн гурил, тос, гүглээсээ атгыг авна. Тахилч түүнийг нь дурсгалын хувь болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.

3 Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь юм.

4 Та нар зууханд жигнэсэн идээн өргөл авчрах аваас энэ нь тостой хольсон сайн гурилан исгээгүй бин, эсвэл дээр нь тос түрхсэн исгээгүй боов байх ёстой.

5 Хэрэв та нарын өргөл нь хайруулын таваг дээр хийсэн идээн өргөл байх аваас энэ нь исгэгдээгүй, тостой хольсон сайн гурилынх байх ёстой.