Левит 20:3-9 АБ2004

3 Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь тэр өөрийн үр удмын заримыг нь Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаах юм.

4 Хэрэв нутгийн ард олон нь тэр хүнийг өөрийн үр удмаас аль нэгийг Молехт өгөхөд нь түүнийг алахгүй үл тоомсорлох аваас,

5 Би Өөрөө, Өөрийн нүүрийг тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг хандуулах болно. Би түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.

6 Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.

7 Тиймийн тул та нар өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

8 Та нар Миний тогтоолуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол та нарыг ариусгах ЭЗЭН болой.

9 Хэрэв өөрийн эцгийг, эсвэл эхийг хараах хүн байх аваас тэр нь гарцаагүй үхэх ёстой. Тэр нь өөрийн эцэг, эсвэл өөрийн эхийг хараасан учир тэр өөрийн цусыг өөрөө хариуцна.