Левит 21:17-23 АБ2004

17 Ааронтай ярин ийн хэл. “Үеийн үед чиний үр удмын согог гажигтай нэг ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй.

18 Согог гажигтай нэг ч хүн ойртох ёсгүй. Үүнд; сохор, эсвэл доголон, эсвэл зэрэмдэг царайтай хүн, эсвэл гажсан мөчтэй аливаа нэгэн,

19 эсвэл хугарсан хөлтэй буюу хугарсан гартай хүн,

20 эсвэл бөгтөр, эсвэл одой, эсвэл долир, эсвэл маажууртай, эсвэл яртай, эсвэл бяцарсан төмсөгтэй хүн багтана.

21 Тахилч Аароны үр удмын дундаас согог гажигтай нэг ч хүн ЭЗЭНд галаар өргөх тахилуудыг өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэр нь согог гажигтай тул Бурханы талхыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй.

22 Тэр нь өөрийн Бурханы талхнаас хамгийн ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,

23 Миний ариун газрыг гутаахгүйн тулд тэрээр согог гажигтайн улмаас хөшигний дотор уруу оролгүй, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.